Монгол Улсад Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах цуврал арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэллээ. БТСГ-ын хамт олон 90 жилийн ойн медалийн дээжээр МҮОХ-ны удирдлагуудыг шагнаж урамшуулсан. Харин өнгөрсөн баасан гаригт нийслэл, дүүргийн спортын байгууллага, Биеийн тамирын их, дээд сургуулийн удирдлагууд болон Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, спортын сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр спортын салбарын үйл ажиллагааг сурталчлах, биеийн тамир, спортын салбарын Хөгжлийг дэмжих, спортын сэтгүүлзүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Р.Чулуун, МҮОНТВ-ийн "Чандмань" студи, "Таван цагариг", "Зууны мэдээ", "Ардын эрх", "Өнөөдөр", "Үндэсний шуудан" сонин, "25-р суваг телевиз", "В" телевиз, NTV телевиз, www.sportnews.mn сайт, "Спортын цонх" сэтгүүл, shuud.tv зэрэг хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд Биеийн тамир, спортын салбарын 90 жилийн ойн медаль гардуулсан юм.
Эх сурвалж: Зууны мэдээ
Сэтгэгдэл ( 0 )