“Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум болж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 05

“Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар чуулган тус аймагт болж байна.

Чуулган өнөөдөр, маргааш буюу гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Тус форумын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбал, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс үг хэллээ.

“Дундговьд төвлөрцгөөе” чуулганд сумдын Засаг дарга нар, аялал жуулчлалын компаниуд, энэ чиглэлийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчид хамарсан 140 орчим хүн оролцож байгаа юм.

Чуулганы зорилго нь Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид , үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлахад чиглэж буй билээ.

Сумын Засаг дарга нар, аялал жуулчлалын компаниуд, ажилчид гэх мэт 140 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж буй юм. Энэ үеэр Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх гурван талт Санамж бичигт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр нар гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zass(202.55.191.130) 2022 оны 03 сарын 06

barag vzeh yuchgvi gazar yugaa hiij yawdiin ayalal juulchlal ntr hudlaa mungu ugaah geed\n

0  |  0
Top