Аварга Сумъяабазар хадам аавынхаа үгнээс тас зөрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04


 Өнөө жилийн наадам  ойрын арван жилд ахин давтагдахгүй  олон тэгш ойнууд давхцаж байгаагаараа онцлог. Наадамчин олон А.Сүхбат аварга, Д.Сумъяабазар зэрэг олон хайртай бөхөө  энэ жил  барилдах болов уу хэмээн битүүхэн хүлээж байна.   Аварга Д.Сумъяабазарын хувьд 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор арав даван түрүүлээд ард түмэн шахаж шаардсаны улмаас аварга хэмээх цолыг шууд хүртсэн  ч тэрбээр түүнээс хойш бараг барилдахаа больсон гэж хэлж болно.  Мисс эхнэр Мичидмаагийнх нь аав Чуваамид  гуай “Улсын аварга хүн байна даа. Энэ жил нэг барилдчихаач” хэмээн нэлээн ятгасан ч Д.Сумъяабазар “Бөхөөс хөндийрөөд 3-4 жил болчихлоо” хэмээн  толгой сэгсрэн суугаа гэнэ.  Зарим нэг эх сурвалжууд  түүнийг НИТХ-ын гишүүн гэсэн төрийн алба хэргэмээ монгол бөхийн алдар цолноос илүү хайрладаг болсон гэх нь чих дэлсэх боллоо.  Юутай ч энэ жил барилдах хүчит  1024 бөхийн тоонд Д.Сумъяабазарын нэр орохгүй  бололтой.

Б.Эрдэнэ.

 Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top