ОХУ-ын Якутийн автономит бүгд найрамдах улсын 100 жилийн ойд зориулсан “Ханалас Хапсагай” хапсагай бөхийн Гранпри тэмцээн гуравдугаар сарын 5-6-нд Сахагийн Покровск хотод болжээ.
25 дахь удаагийн тэмцээнд Якут, Монгол, Тува, Буриад, Хабаровскийн бөхчүүд 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй жин, ахмадын 80, -90, +90 кг-ын жинд өрсөлдсөн байна.
Нийт 3 сая рублийн шагналын сантай хапсагай бөхийн тэмцээнд Монгол Улсаас долоон тамирчин оролцсноос 85 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, чөлөөт бөхийн спортын мастер Дамжингийн Батзул мөнгөн медаль хүртжээ.
Тус тэмцээнд буриадын “Бухэ барилдаан”-ы алдарт бөх Балдан Цыжипов, Тувагийн Айдин Монгуш, Арбак Сат тэргүүтэй шилдгүүд ирж оролцсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
fgbdfgbd usudfgvskuid fvsudfuv sdufvg suydfgv sduyfuyv sdfuyyv