Хууль бусаар мөрийтэй тоглосон 51 иргэнд ШИЙТГЭЛ ногдуулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлж, 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулжээ. 

Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдүүд нь бусдын орон байрыг урт хугацаагаар түрээслэн, мөрийтэй тоглоом, хууль бус үйл ажиллагааг зохион байгуулах тохиолдол гарч байх тул иргэд та бүхэн бусдад түрээслүүлсэн орон сууц, обьектуудад тогтмол хяналт тавих, мөн интернет банк болон банкны картаа бусдад ашиглуулахгүй байхыг анхаарна уу.

Эх сурвалж: Эрүүгийн цагдаагийн алба

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top