Шүүгчийг сонгон шалгаруулах журам баталлаа

2022 оны 03 сарын 11

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 10-11-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шүүхийн тухай хуульд "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам боловсруулж батлах, хэрэгжилтийг зохион байгуулах” чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхээр заасны дагуу “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын төслийг хэлэлцэн баталлаа.

Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ журам батлагддаг байсныг Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ийнхүү анх удаа бие даан баталж байгаагаараа онцлог юм.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу тус журмын төслийг 30 хоногийн хугацаагаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулахад иргэд олон нийтийн зүгээс нийт 50 гаруй санал ирүүлснийг нэгтгэн тусгаж ажилласан бөгөөд “Мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулгын загвар”, “Шүүгчид нэр дэвшигчийн талаарх илтгэгч гишүүний тайлангийн загвар”-ыг тус тус хавсралтаар баталлаа. Түүнчлэн бүх шатны шүүхүүдэд "Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам"-ыг мөн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.80.68) 2022 оны 03 сарын 12

Хөвсгөл аймгийн шүүгчидийг эрүү иргэн захиргаа бүгдийг нь солиочээ, цагдаагийн мөрдөн байцаагчаар ажиллаж байман хүн шүүгч хийгээд л нөхөр нь хэрэг бүртгэгч эхнэр нь шүүгч прокурор, хүүхэд эсвэл нөхөр эхнэр нь өмгөөлөгч, цагдаа болон шүүхийн тэтгэвэрт гаосан хүмүүс бүгд өмгөөлөгч, шүүхийн нарийн бичиг, туслахаар ажиллаж байсан хүн өмгөөлөгч, бүгд аалзны тор шиг сүлжээтэй шударга шүүгч прокурор гэж Хөвсгөлд байхнүй шүү, аймгийн Засаг даога Идэрбаясгалан шүүгчдийн эхнэр нөхөр, дүү хамаатан садангуудыг хууль зөрчиж даргын ажилд томилсон.

0  |  0
Top