"Шарк" Ч.Анар алдарт "Mint 400"-д УРАЛДАНА

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 12

"Анд Глобал" компани, ЛэндМН-ийн үүсгэн байгуулагч Чинбаатарын Анарыг монголчууд "Шарк" Анар гэдгээр илүү танина. Харин түүний бизнесээс гадна нэгэн хобби нь авто уралдаан. Тэрээр энэ талаар хэвлэлд "Хүнд өөрт заавал хобби гэж зүйл байх ёстой. Өөрийгөө амраадаг, тайвшруулдаг, сорьдог зүйл байх ёстой. Миний хувьд машин, мотоциклийн спортын хоббитой.  Машинаар бол олон улсын хэмжээний мастер. Харин сүүлд мотоциклийг нэлээд сонирхоод гүрийсээр байгаад Дакар Раллид гурван ч удаа хүсэлтээ өгч байж оролцсон. Ямар ч байсан оролцох, амьд гарах, барианд орох гэдэг зорилгоо биелүүлж чадсан." хэмээн ярьж байсан.

Тэгвэл энэ удаад Ч.Анар шарк Невада мужийн Лас Вегас хотод зохиогддог алдарт "MINT 400" бартаат замын уралдаанд оролцох гэж байгаагаа өнөөдөр цахим хуудастаа хуваалцлаа. Энэ тухайд "ЛасВегас орно гэхээр улсууд Казино яриад байх юм. Машин, буу, хутга, электроникс гээд төмөр л сонирходог бүр сэлфи хамт хийдэг хүн шүү дээ. Хамт уралдаж байсан бүх японы аврага Ikuo Hanawa найзтайгаа таарлаа, Билгээ багштайгаа, Азийн аврага Khaliunbold тайгаа таарлаа. Сэтгэл сайхан сэргэчихлээ. Одоо уралдаан л үлдлээ дээ маргааш! Hanawa san goodluck! See you there again on the Battlefield!" хэмээн, фото зургуудаа хуваалцлаа.

"Mint 400" уралдааны тухай товч:

Америкийн бартаат замын хамгийн том, агуу уралдаан гэгддэг "Mint 400" бол манай гараг дээрх хамгийн алдартай бартаат замын элсэн цөлийн автомашины уралдаан юм. Тус уралдаан нь 1968 оноос эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн сорилттой, нэр хүндтэй автомашины уралдаануудын нэгд тооцогддог болж, жил бүр Невада мужийн Лас Вегас хотын ойролцоо зохиогддог болжээ.

Энэхүү уралдаанд жил бүр 500 гаруй тамирчин 80 гаруй төрлийн авто хэрэгслээр оролцдог байна. "Mint 400" уралдааны талбай нь Хойд Америкийн хамгийн хэцүү цөлийн 100 км нутгаас бүрддэг. Энэ нь хад чулуу, гүн лаг шавар, кактус, хатсан нуурын ёроол, Иошуа моддын шигүү ой зэргээс бүрдсэн бартаат замыг туулна.

Тэмцээнд оролцогчид энэхүү багтаат замыг 2-3 тойрог хийх шаардлагатай байдаг бол аваргын ангилалд бүтэн дөрвөн тойрог буюу 400 киломерт замыг туулах ёстой. Ерөнхийдөө уралдаанд оролцож байгаа хүмүүсийн талаас бага хувь нь барианд ордог аж. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ok(202.9.46.141) 2022 оны 03 сарын 13

Amjilt huseye

0  |  0
mgl emegtei(122.201.22.66) 2022 оны 03 сарын 12

Анар шаркад АМЖИЛТ.

0  |  0
zochin (192.82.72.133) 2022 оны 03 сарын 12

Good luck.

0  |  0
Top