Шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг БАРИЛДУУЛАХГҮЙ байхаар шийдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 13

 

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан бөхийн өмсгөл нь дараах шаардлагад нийцсэн байна гэж үзсэн юм. 

Тодруулбал, бөхийн өмсгөл нь:
 

1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,

2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,

3. Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,

4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,

5. Зодогны ширээс 8см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),

6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,

7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),

8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,

9. Шуудагны уяа 0.8 см голчтой байх.

10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.


Дээрх шаардлагыг 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн барилдаанаас эхлэн тавих бөгөөд 2022 он тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгох аж. 

Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны зургаадугаар сарын 5-ны өдрөөс "Монгол бөхийн өргөө" болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүйг МҮБХ-ноос анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(66.181.179.107) 2022 оны 03 сарын 13

Зөв шийдвэр. Дэмжиж байна.

0  |  0
Зочин(66.181.179.95) 2022 оны 03 сарын 13

Тэнэгууд нуцгэн барилсан ч яадаг юм бэ дээ, эдний емсгел хэнд сонин байх вэ дээ, тэр бехчингууддээ л хэлнэ биз, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэлээр энийг яриад яадаг юм бэ дээ

1  |  0
Top