Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос өчигдөр /2022.03.13/ спорт холбоодын удирдлагуудын дунд ширээний теннисний нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Ширээний теннисний “Нийслэл” клуб дээр явагдсан энэхүү тэмцээнд 26 спорт холбооны төлөөлөл 45 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв.
Тэмцээний дүн
Эрэгтэй ганцаарчилсан төрөл
1. Б.Жаргалсайхан /Монголын үндэсний харваачдын холбоо/
2. Ч.Наранбаатар /МҮОХ/
3. Э.Энхмөнх /Монголын софт теннисний холбоо/
Эмэгтэй ганцаарчилсан төрөл
1. Ц.Цэнд-Аюуш /МҮОХ/
2. О.Гүндэгмаа /Монголын буудлагын холбоо/
3. Х.Батхишиг /Монголын самбо бөхийн холбоо/
Тэмцээний ерөнхий шүүгчээр Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ажиллав.
Сэтгэгдэл ( 0 )