Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас өнөөдөр /2022.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр тус газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын албаны дарга Б.Сүхбаатар "Өнгөрсөн 2021 онд Гаалийн тухай хууль зөрчиж, гаалийн мэдүүлэгт барааг бичилгүй орхисон, барааны нэр төрөл, үнэ, тоо хэмжээ, ангилалын код зэргийг худал мэдүүлсэн 933 удаагийн зөрчлийг илрүүлсэн. Улсын төсөвт 2.7 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1.6 тэрбум төгрөгийн торгууль, шийдвэрийг ногдуулж шийдвэрлэсэн байна. Нийт зөрчлийн 80 хувь улсын хилээр орох, 15 хувь нь гарах чиглэлд үйлдэгдсэн. Харин он гарснаар эхний хоёр сарын байдлаар 192 зөрчил илрүүлж, 251.3 сая төгрөгийн торгууль ногдуулж, 450 гаруй сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн" гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
МЭДЭЭЛЛИЙН ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )