Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/ өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд 28 гишүүнээр бүл нэмсэн. Тэгвэл өчигдөр /2022.03.13/ шинэ гишүүдийн үнэмлэх болон энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.
МЗЭ-д элсэхээр өргөдлөө гаргасан 53 хүний бүтээл, баримтуудыг МЗЭ-ийн аймаг, орон нутаг дахь салбар зөвлөлүүдээс харьяалах Үндэсний төвүүдээр хэлэлцүүлж, Удирдах зөвлөлд санал оруулан шийдвэрлэсэн юм.
Ингэснээр 28 авьяастан Монголын их утга зохиолын ууган голомтод хөл тавьж, “зохиолч” хэмээн алдраа дуудуулах эрхтэй боллоо.
Эх сурвалж: Монголын зохиолчдын эвлэл
Сэтгэгдэл ( 0 )