ШУА-ийн судлаачид инновацын бүтээгдэхүүнээ танилцууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, БИЗНЕС, ИННОВАЦЫН ӨДРҮҮД-ЭРДЭНЭТ 2022” арга хэмжээ 3 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдлаа.

Мэдээллийн технологи, боловсрол, ШУ-ны салбар болон бизнес эрхлэгчид, гарааны бизнес сонирхогчид, цахим шилжилт, инновацыг эрэлхийлэгчдийг нэгтгэсэн энэхүү өдөрлөгийн  үеэр  хэлэлцүүлэг, хакатон, үзэсгэлэн, бизнес саммит гэсэн үндсэн дөрвөн арга хэмжээг нэг дор зохион байгуулсан  өргөн цар хүрээтэй ажил боллоо хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Мэдээллийн технологи, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд ШУА-ийн харьяа хүрээлэнгийн судлаачид оролцож инновацын бүтээгдэхүүнээ танилцууллаа. Үзэсгэлэнд нийт 40 орчим байгууллага бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд БШУЯ, ШУА, ШУТСан, МУИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, СЭЗДС, Мэдээллийн технологийн үндэсний паркийн болон бусад төр, хувийн хэвшлийн ААНБ-ууд хамтран оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top