ОХУ-ын Улаан-Үд хотноо зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 2-нд болсон Буриад улс Орост дагаар орсны 350 жилийн ойд зориулсан олимпийн мөнгөн медальт, Европ тивийн аварга В.И.Баранниковын нэрэмжит боксын А зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтай эх орондоо ирлээ.
ОХУ-ын болон Беларусь, Монгол зэрэг орны 35 багийн 124 боксчин энэхүү тэмцээнд хүчээ сорьсон юм. Дасгалжуулагч Э.Сайнбилэг, Д.Батсүрэн тэргүүтэй манай улсын баг тамирчдаас 64 кг-д ОУХМ Б.Түвшинбат алт, 60 кг-д ОУХМ Б.Жавхлан, 57 кг-д Д.Отгондалай нар мөнгө, 49 кг-д Д.Ган-Эрдэнэ, 52 кг-д Одхүү, 75 кг-д Шинэбаяр, 81 кг-д Мөнхбаатар нар хүрэл медалийн эзэд боллоо.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )