Чөлөөт бөхийн холбоо ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ сонгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Монголын чөлөөт бөхийн холбоо (МЧБХ)-ны ээлжит бус их хурал 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдөр болох билээ. 

Хурлаар хэлэлцэх асуудлууд
 

  • МЧБХ-ны дүрэм шинэчлэн батлах
  • Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль
  • Ерөнхийлөгчийн сонгууль

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэний материал хүлээн авах хугацаа өнөөдөр (2022.03.16) 17:00 цагаар дуусгавар болно. Нэр дэвшигчийн материалыг Монголын чөлөөт бөхийн холбооны байранд хүлээн авч байна. 

МЧБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгчид нэр дэвшигчид дараах материалыг бүрдүүлнэ.
 

  • Сонгуульд нэр дэвших хүсэлт
  • Анкет /4х6 хэмжээтэй цээж зураг хавсаргасан байх/
  • Өөрийн намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мөрийн хөтөлбөр

 

Эх сурвалж: МЧБХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top