Э.Золбоо: Арматурын 80 мянган тонн нөөцтэй ч БНХАУ-аас татах шаардлагатай

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр /2022.03.16/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо "Барилгын салбарын ажил эхэлж байна. Энэ 2022 он бол амаргүй жил байх болно. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, тээврийн гацаа болон үнийн өсөлттэй жил үргэлжилнэ. Барилга, бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйн тулд нэн яаралтайгаар барилгын гол төрлийн бараа болох цемент, арматурын нөөцийг бүрдүүлэх, ханган нийлүүлэлтийг бүтэн байлгаж бүтээн байгуулалтыг зогсоохгүйн тулд өвлөөс хойш ажиллаж байна. Цементийн хувьд Монгол Улс өнөөдрийн байдлаар 100 хувь үйлдвэрлэж, ханган нийлүүлж чадаж байна. Тиймээс ямар нэгэн хомсдол үүсэхгүй. Арматурын хувьд Монгол Улсын жилийн хэрэглээ 250 мянган тонн байдаг. Өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ-аас оруулж ирдэг. Тодорхой хэмжээний нөөцийг бол бүрдүүлсэн. Нийтдээ 80 мянган тонн арматурын нөөцийг бүрдүүлсэн байна. Нийт нөөцийн 90 орчим хувийг ОХУ-аас оруулж ирсэн. Цаашид БНХАУ-аас арматур оруулж ирэх шаардлагатай" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top