“Гэм зэм” түүний хувьд үдийн будаа л байв

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

“Гэм зэм” постдрам намрын турш Улаанбаатарыг Ф.Достоесвкийн үзэл санаанд автуулсан. Зузаанд нь, агуу гэж шүтэгддэг учраас нь Ф.Достоевскийгээс тойрч зугтдаг олон хүн найруулагч М.Батболд, зохиолч Я.Баяраа нарын энгийн тавилтаар түүнтэй ойртон элгэмсэж чадсан.

Одоо хавар, “Гэм зэм” шинэ бүрэлдэхүүнтэйгээр дахин үзэгчдэд хүрч байна. Намар амжаагүй үзэгчид хаварт нь яарч байна. Харин жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь тэдний хувьд дүгнэж, харьцуулах боломжгүй анхдагч шинэ мэдрэмж боловч намрын тоглолтуудад байсан хүмүүст сониучирхам элемент билээ.

Л.Дөлгөөн хэмээх цоо шинэ жүжигчин театрын хаалгыг “өшиглөн” орж ирлээ. Тэр сэтгэцийн эмч, Родягийн найз Зосимовын дүрд, жүжигчин Х.Цасчихэрийн оронд тоглов. Түүний тухай “Гадаадад сургууль төгссөн гэнэ билээ” гэсэн сураг төдий зүйл дуулдсан. Шүүх хуралдааны үеэр түүний дүрийн гүйцэтгэл тулсан хангалттай байв гэж дүгнэе.

Ер нь найруулагч М.Батболдын тавьсан Зосимов их сонирхолтой дүр  л дээ. Шүүх хуралдаан дээр эмэгтэй хүний, мөртлөө хошин ч юм шиг, эсвэл метафорлог ч гэмээр илэрхийлэмжээр тэр гарч ирдэг. Хүүхэн шиг маяглаад л. Өөрийгөө эмэгтэй хүн гэж зарлаад л. Гэтэл үнэн амьдрал дээрээ болохоорооо Родягийн эр хангал л нэг найз болчихдог, Х.Цасчихэрийнхээр.

Харин Л.Дөлгөөн дээр Зосимов ерөнхийдөө өөрчлөгдчихжээ. Лав “Би эмэгтэй хүн” гэж өөрийгөө цоллосонгүй. Эрэгтэй чигээрээ шүүх хурлыг дуусгалаа. Энэ мэт нь тавилтын хувьд өөрчлөгдсөн бага сагахан л зүйл.

Гэхдээ жүжгийн хамгийн нууцлаг, бэлгэдэлт гэмээр хачин дүрийн онцлогоо маш сайн хадгалж гарлаа. Гол нь гүйцэтгэл нь асар сайн байв. Хэлэх ёстой үг, хийх ёстой үйлдэл нь үзэгчдэд шууд хүрч, тайзан дээр яг амьдарч байлаа.

Л.Дөлгөөн Жокер шиг хангинатал инээж чаддаг аж. Энэ инээд нь жүжигт нэг чимэг, шигтгээ болно гэж найруулагч харсан уу, инээгээд байхад алдах юмгүй шүү гэж зөвлөсөн үү, хоёрдугаар хэсгээс хойш Зосимов хэтийдтэл их “муухай” инээв. Энэ нь Х.Цасчихэрийн Зосимовтой харьцуулах боломжгүй тэс өөр бүтээл болов.

Түүний дүрдээ орж буй, үүргээ тултал гүйцэтгэж буй зэрэг нь ихээхэн авьяаслаг, бас боловсролтойн шинж гэж харагдмаар. Гэхдээ яг Зосимов гэж эцсийн эцэст ямар дүр юм бэ гэдэг нь тодорсонгүй шиг. Нэг тийм жүжгийн агуулга, уур амьсгалаас ангид, хөндий, дээгүүр харж нулимсаа гартал инээсэн Зосимов. Эсвэл Л.Дөлгөөний амбиц ч гэдэг юм уу, өөртөө итгэлтэй, чөлөөт задгай байдал нь ингэж илэрсэн үү. Нөгөө талаар найруулагч өөрөө Зосимовыг Х.Цасчихэр дээр ч бас иймэрхүү, ойлгомжгүй хэлбэрээр тавьсныг бас бодолцох хэрэгтэй.

Эцсийн дүндээ, Л.Дөлгөөн олны хараанд зайлшгүй орж ирлээ. Тэр удахгүй гялалзах байх. “Гэм зэм” түүний хувьд аль аль утгаараа үдийн будаа л байв гэлтэй.

Эх сурвалж: Eguur.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gem zem(66.181.182.106) 2022 оны 05 сарын 23

wooow yaltachgui lag baisan shu. Bi anh 11 sard neeltiin uzej baisan. Gehdee omno ni togloj baisan jvjigchin ni emgtei bolj garj ireed bi neeh sain oilgoogvi. Harin 2dhoo uzehd ter jvjigchin soligdoj ene Dolgoon gd jvjigchin garj irsen. Ene udaad harin oilgoj avsan sain jvjigchin baisan. Svvld shagnal avsan baisan bayar hurgye!!! Avah aar baisanldaa. Ulam ih zviliig hiij butegeree.

1  |  0
uzsen hun(66.181.182.106) 2022 оны 05 сарын 23

Mash mundag jujiglej bnlee busad jujigchdeesee ih ontsgoorch haragdaj bsan. Ter ineed ni uneheer lag yaaj tegej garch bnaa. Ulam olon uran buteeld toglooroi. Amjilt husiiiiii

1  |  0
Үзэгч(59.153.86.94) 2022 оны 05 сарын 23

Ёстой гоё илэрхийлж байсааааааанннн. Дотор огшоож байсан шүү. Хамгийн их сэтгэлд хоногшсог дүр. Хайж2 сая л оллоо. Ста болсонд нь баяр хүргэе.

1  |  0
Top