Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт БГД-ийн 20 дугаар хороо, "Эрчим хүч"-ний гудамж, "Хөсөг Трейд" ХХК руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөж, улмаар эсрэг урсгалд орж, Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөн, хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарлаа.
Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна.
Хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл ( 3 )
Автобус, том ачааны машины жолооч угаасаа л зүрхний юмтай дээрэлхүү явдаг л даа, жижиг тэрэгнүүд зам тавихгүй яах юм гэсэн шиг, осол аваарт орчихоороо зээлээр авсан амьдрал ар гэр минь гээд л гуйлга гуйна шүү дээ, сурчихсан юм даа
Автобусны жолооч нарыг малнууд гэх нь ч юу вэ. Автобус нь тормоз барьдаггүй бүрэн бус байсан байж болох л юм. Хэрвээ тийм бол бүрэн бус тээврийн хэрэгсэл нийтийн тээвэрт явуулж байгаа удирдлага, инженер, шалгах механик гээд хүмүүс бас буруутай л байх даа.
автобусны жолооч нар гэж малнууд байх юмаа