Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал өнөөдөр (2022.03.19) Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батална. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна.
Дөнгөж сая холбооны удирдлагын сонгууль болж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.
П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг мөн хашдаг ба Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй юм.
Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтдаг билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ мэдээж өөрийнхөө мөнгөөр хэдэн шалны алчуураа тэжээхгүй нь ойлгомжтой ш дээ, ил далд улсаас л хулгайлна биз, хулгайчийг шорон л хүлээж баймаар юм
Энэ мэдээж өөрийн мөнгөөр хэдэн бөхөө тэжээхгүй нь ойлгомжтой, ГОК-ын (улсын) мөнгөнөөс хулгайлж тэжээнэ ш дээ
энэ өвгөн зайлаасаа ханж цаддаггүй бэрд юмаа
Спортын холбоодын ерөнхийлөгч гэхээр заавал нэг идэж ууж ханадаггүй өлөн хулгайч байх юм ямар учиртай юм болдоо
Челеет бех тэртэй тэрэнгуй явцгуй ээ, беен хэруул, Бадамсурэн юу ч хийж чадахгуй
боксын холбоог эрдэнэт үйлдвэрт орлогч хийдэг батэнх гээд гомо царайлсан хулгайч удирдаж байгаа. энэ үйлдвэрийг дарга нар нь спортоор далимдуулж угааж бна даа АТГ анхаараарай