Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал өнөөдөр (2022.03.19) Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батална. Мөн Удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна.
Дөнгөж сая холбооны удирдлагын сонгууль болж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон байна.
П.Буяндэлгэр нь Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг мөн хашдаг ба Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны монгол эмэгтэй юм.
Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтдаг билээ.
Сэтгэгдэл ( 6 )
Төрд ажиллаж бга хүн холбоог удирдаж болох уу?!!
delhiin shildg boh ganc bdg...tr hun uyniih n darga bolson b.tr n l so bn.daanch ambic hoohgui hun l dee.denduu shudraga!
Энэ авгай ГОК-ын мөнгөнөөс пологдтолоо туух нь дээ, хэтрүүлээд аавынд заларчихгүй л бол яах вэ дээ
Амжилт хүсье
гамшиг
мэдрэл юмаа