76 ба НЭГ СЭДВЭЭР: Гишүүдийн хараагүй, мэдэхгүй гэрээ-II

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

“ТВ8” телевизээс бэлтгэн хүргэдэг “Эрэл” сурвалжилга багийнхан “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсад хэр ашигтай эсэх асуудлыг хөндөж, цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэд энэ удаад УИХ-ын гишүүдээс уг гэрээний талаар хэр мэдээлэлтэй байдаг эсэхийг тодруулж, “Петрочайна дачин тамсаг” компанийн эрх шилжүүлэн авах бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх, улмаар нийтээрээ хэлэлцэх цаг нь болсон гэх асуудлыг хөнджээ. Эл асуудлыг “76 ба НЭГ СЭДВЭЭР” буландаа онцолж, гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Эхний хэсэг  - 76 ба НЭГ СЭДВЭЭР: Гишүүдийн хараагүй, мэдэхгүй гэрээ




УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Гэрээг нь хараагүй, тэр талаар “А” ч мэдлэг алга, мэдээлэл алга. Хуулийг нь өөрчлөхгүй л бол болохгүй.



УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Тэр талаар мэдээлэл байхгүй болохоор ярих боломжгүй байна. Ер нь манай УИХ дахь АН-ын бүлгээс ярилцахаар холбогдох хүмүүсээс нь мэдээлэл авахаар болсон. Дараагийн бүлгийн хуралдаанаар асуудлыг хөндөж, зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаад хариу хэлье.



УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Гэрээг нь харсан. Танай цуврал нэвтрүүлгийг үзсэн, нэлээд ойлголттой байгаа. Одоо УИХ-ын холбогдох байнгын хороогоор холбогдох хүмүүсийг нь дуудаж, сайн мэдээлэл авна. Тэрний дараа Ажлын хэсэг гаргаж, тухайн газарт нь очиж ажиллана. Тэр үед нэлээн мэдээлэлтэй болох байх гэж бодож байна.



УИХ-ын гишүүн Н.Учрал: Надад ямар ч мэдээлэл алга. Мэдээллийг нь авч байгаад тайлбар хэлэх нь зөв байх. Судалж үзье.  

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:  Гэрээг хараагүй. Гэхдээ ерөнхий мэдээлэл бол байна. Харин нарийн мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Тэр гэрээг дуулаагүй юм байна. Анх удаа л сонсож байна.

УИХ-ын гишүүн Б.Булгантуяа: Гэрээг хараагүй, компанийн талаар ямар нэгэн мэдээлэл алга.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хараагүй, яг тодорхой хэлчихээр мэдээлэл алга. Та нар гэрээг хаанаас авсан юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top