Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 4 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын 3.2-т заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцох дасгалжуулагч нь дараах материалыг бүрдүүлж, 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цагаас өмнө Биеийн тамир, спортын улсын хорооны үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 302 тоот өрөөнд ирүүлнэ үү.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
- Төрийн албан хаагчын анкет
- Биеийн тамир, спортын чиглэлээр их, дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
- Хувийн ёс зүй, манлайлал, мэргэжлийн ур чадвар, өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан ажлын туршлагатай, мэргэшсэн байх;
- Тухайн дасгалжуулагчийн бэлтгэсэн тамирчдын гаргасан амжилт өсөлттэй байх;
- Олон улсын болон үндэсний спортын холбооны дүрэм, хориотой эм, бэлдмэл, арга, эмчилгээний талаар мэдлэгтэй байх;
- Хөдөлмөрийн насны иргэн байх;
- Холбогдох олон улсын гэрээ, конвенц, хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй байх;
- Сүүлийн 2 жилд олон улсын болон үндэсний холбооны дүрмийн дагуу ёс зүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх;
Дээрх шаардлагыг хангасан дасгалжуулагчдаас 3 төрлийн мэдлэгийг үнэлсэн шалгалт авна.
Журмын дэлгэрэнгүйг sport.gov.mn хаягаар орж харна уу.
Холбоо барих утасны дугаар: 8808-5456
Ажлын хэсэг
Сэтгэгдэл ( 0 )