Алдарт жүжигчин Бен Аффлек болон Женнифер Лопез нар өөрсдөдөө болон хүүхдүүддээ зориулан шинэ байшин худалдан авчээ.
Тэд ирээдүйгээ хамтдаа төлөвлөж эхлээд багагүй хугацааг өнгөрөөж байгаа аж. Өөрсдийн хүүхдүүдийг хамтдаа тоглож, өсөж хөгжихөд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор удаан хугацааны турш хайсан байшингаа эцэст нь олсноо мэдэгджээ.
Тус байшин нь "Bel Air" хотхонд 20.000 ам дөрвөлжин м2 талбайг хамран байрших бөгөөд 50сая гаруй ам.долларын үнэтэй аж.
10 унтлагын өрөө, 17 угаалгын өрөө, 2 гал тогоо, ажилчдад зориулсан 2 унтлагын өрөө, кино театр, мини бар, усан сан, 1х1 хэмжээтэй гольфийн талбай зэргээс бүрдэх уг байшин гадна талаараа модоор хүрээлэгдсэн учир гаднаасаа харагдах боломжгүй учир нууцлалын зэрэг өндөртэйд тооцогддог байна.
Сэтгэгдэл ( 1 )
аргагүйдээ дэлхийн одод юм чинь манай авилгачид том байшинтай байхад