Өнгөрсөн 2016 оны наймдугаар сарын 17-нд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайланг улсын нууцаас гаргаж, ил болголоо.
Уг тайланд тухайн үеийн Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Мөнхбатын үрэлгэн байдлыг тоо баримттай харуулжээ.
Тайлангаас харахад, Н.Мөнхбат нь гадаад албан томилолтын төсвийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2013 оны есдүгээр сарын 25-ны өдрийн А-127 тоот тушаалаар баталсан “Албан томилолтын журам”-д зааснаас хэт өндрөөр батлан зарцуулах “Албан томилолтын журмын” 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “Бусад /виз, бусад хураамж, бэлэг дурсгал, хүлээн авалт/ гэх заалтыг үндэслэн тодорхой тайлбаргүйгээр их хэмжээний мөнгийг төсөвлөн батлуулах зэргээр хэт үрэлгэн зарцуулдаг байжээ. Тэрбээр гадаад албан томилолтын нислэгийг тогтмол бизнес ангиллаар захиалах, өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлах зэргээр "тансаглаж" байсан нь доорх баримтаас харагдаж байна.
- Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт 11,925,000 нислэгийн тийзэнд 8,985,000 төгрөгийг төсөвлөн баталжээ. Мөн уг айлчлалаар Эдийн засаг хөгжлийн яамны сайд Н.Батбаяр болон Bloomberg телевизийн хөтлөгч зураглаач нарын буудлын төлбөр болон 1 хүний хоногийн 1,224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан байна. (ТУЗ-ийн 2014.05.20, 30-р тогтоол)
- Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонконг хотод чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8,691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр 786 ам.доллараар төсөвлөгдсөн (ТУЗ-ийн 2016.04.04, 29-р тогтоол)
- Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 2013 онд Ерөнхий сайдын ажлын хэсэгт оролцуулан БНХАУ-ын Бээжин хотод томилолтоор ажиллуулах төсөвт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн Бээжин хотод байрлах зочид буудлын зардлыг тусгасан байсан ба 1 хүний хоногийн зочид буудлын төлбөр 2,908,350 төгрөг, бусад зардалд 5000 ам.доллар төсөвлөжээ. (ТУЗ-ийн 2013.10.21, 68-р тогтоол/
- ТУЗ-ийн нэр бүхийн 4 гишүүн болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарыг 2015 онд Авсрали улсын Сидней хотод 4 өдрийн сургалтад хамруулсан нийт зардал 90,857,530 төгрөг болжээ. /ТУЗ 2015.01.28 6-р тогтоол/
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: ОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОХЫН ТУЛД НУУЦ БОЛГОСОН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 132 ХУУДАС МАТЕРИАЛ ИЛ БОЛЛОО
Сэтгэгдэл ( 12 )
Өөрсдийнхөө хувааж авсан зээлээ л бушуу төл . Банкны захирал бизнесээр яваа л биз, юу нь сонин байгаан
Хөгжлийн банкны захирал өөр яах байсан гэж. Энгийн суудал захиалах байсан гэж үү. Эрх мэдлийнхээ хүрээнд урсгал зардал байсан л биз. Харин зээл гаргахдаа дүрэм журмаа баримталсан эсэхий нь сайн шалгах ёстой
АН БА МАН АДИЛХАН ТОНОСОН ШҮҮ ДЭЭ, ОДОО БИЕ БИЕН РҮҮГЭЭ ЧИХЭЭД ЗАВААРААД БАЙДАГ БОЛЛОО. ХУЛГАЙЧ БОЛ АН БАЙСАН Ч, МАН БАЙСАН Ч, АФРИКТ БАЙСАН Ч ХУЛГАЙЧ ШҮҮ ДУУ
алчих юмсан өөрийнхөө мөнгийг ингэж үрэх боловуу
Монголын хөгжилийн банкны захирал гуйлагчиншиг явах юмуу бага тэнэгтэцгээ
Yaduu ornii turiin baiguullagiin ajiltan gehed?
Yaduu ornii turiin baiguullagiin ajiltan gehed?
pee yadag pzda ve
одооны олон зуун тэрбумын луйвраа далдлах гд хаа хамаагүй 8 жилийн өмнөх юм хуцаад байх юм. ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХБ. ЖДҮ. КОНЦЭСИЙН ЛУЙВРЫН МӨНГӨӨ Л БИЧЭЭЧ. ЛУЙВАРЧДААА
Gadaadad tiim l baidag shd. Gadaa untah baisiimuu
Erdenes Tabantolgoi, Erdenetiin gadaad tomilolt cn uneheer zambaraagui g snalgaarai daa
Одоо тэгээд хөгжлийн банкнй захирал автуусаар зорчоод гүэст хаусаар орогнохгүй дээ