Энэ өдрийн мэндийг хүргье. энэ их ажлын хажуугаар цаг зав гаргасан танд баярлалаа.
За баярлалаа. Чамд болон танай уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье
- Хамтлагынхаа талаар яриагаа эхлье гэж бодож байна?
Манай хамтлаг 2009 онд байгуулагдсан. Таван эрэгтэй, нэг эмэгтэй гишүүнтэй. Бүгд монголдоо урлаг соёлын боловсон хүчин бэлтгэдэг СУИС болон ХБС-ийг төгссөн, чадварлаг хөгжимчдөөс бүрдсэн ийм хамтлаг байна.
- Хамгийн анхны тэмцээн уралдааныхаа талаар бас сонирхуулаач?
Манай хамтлаг анх байгуулагдсан ондоо зургаан сард нь Монголд анх удаа зохион байгуулагдсан олон улсын хэмжээний “Хөөмий”-н анхдугаар уралдаанд оролцож, Гран при шагналыг авсан. Энэ бол бидний хамгийн анхны тэмцээн байлаа. Дараа нь найман сард Солонгос улсын Чэжү аралд болсон “Ардын урлагийн гуравдугаар олимп”-д Аккапэллийн төрөлд оролцоод алтан медаль хүртсэн. Мөн орост болсон олон улсын хөөмийн уралдаанд оролцож, Гран при шагнал хүртсэн.
- Английн хатан хааны ордонд тоглох гэж байгаа гэсэн?
Өнгөрсөн онд BBC телевизийн дэлхийд алдартай нэвтрүүлэг болох Дэлхийн улс орнуудын ардын, үндэсний урлагийг сурталчилдаг 10 сая гаруй үзэгчидтэй нэвтрүүлэгт оролцох урилга ирсэн. Энэ урилгыг манай хамтлаг их таатай хүлээж авсан л даа. Тэгээд Англид очиж BBC телевизийн шууд нэвтрүүлэгт оролцсон. Дараа нь бидний орсон тэр нэвтрүүлгийн 10 жилийн ой тохиогоод, нэвтрүүлэгт орсон бүх орны дунд санал асуулга явуулсан юм байна лээ. Тэр санал асуулганд манай улс эхний таван байрт шалгарсан. Тэгээд энэ сарын 23, 24-нд “Royal Hall” буюу Английн хатан хааны ордонд болох “Эх дэлхий” гэсэн арга хэмжээнд манай улсаас хамгийн анх удаа бид оролцох гэж байгаа бөгөөд, тоглолтоо хийх гэж байна. Анх удаа монгол улсаа төлөөлөн ийм том тоглолтонд оролцох гэж байгаадаа маш их баяртай байгаа.
-Хэзээ Английг зорих гэж байна? мөн тэнд хатан хааны ордонд тоглохоос гадна өөр арга хэмжээнд оролцох уу?
Бид энэ сарын 17-нд Английг зорих гэж байна. Тэгээд 19-ны өдөр Европ дахь монгол хөөмийг судалдаг судлаачдын өдөрлөг болно. Энэхүү өдөрлөгт манай улсаас бас нэртэй хөөмийчид оролцохоос гадна миний хувьд нэг цагийн хугацаатай “1990-ээд оноос хойш монголын хөөмийн судалгаа буюу хөгжил” гэсэн сэдэвтэй илтгэл тавих болсон.
- Хатан хааны ордонд дэлхийн сонгодогуудаас тоглох бодолтой байгаа юу? Эсвэл өөрсдийн уран бүтээлээс эгшиглүүлэх үү?
Уг нь бол бидний тоглож байгаа эдгээр хөгжмийн зэмсгүүдээр дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглох бүрэн боломж байгаа. Гэхдээ бид өнөөдөр тэр оронд ард түмнээ төлөөлөн, ардын урлагаа сурталчилж, өөрсдийн соёлоо таниулах гэж очиж байгаа болохоор хамтлагийнхаа болон ардын урлагийнхаа бүтээлүүдийг тоглоно.
- Удахгүй бас эх орондоо тоглолт хийх гэж байгаа. Энэ талаараа?
Тиймээ. Энэ сарын есны өдөр 20:00 цагаас МҮЭСТО-нд манай хамтлагийн хоёрдахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Өнгөрсөн жил бас долдугаар сарын есны өдөр тоглолтоо хийж байсан. Харин энэ удаагынхаа тоглолтыг “Хөсөгтөн-Монголын хөөмий” гэдэг нэртэйгээр тоглох гэж байна.
- Тоглолтоо яагаад ингэж нэрлэх болов? Ямар нэгэн учир байгаа байх?
Манай хамтлаг хөөмийн урлагыг олон хоолойгоор дугардаг гэсэн утгаараа, мөн саяхан хөөмийг дэлхийн өвд монголын өмч гэж бүртгүүлсэн. Тийм болохоор Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
hoshin shog vzdeg garuud yaj tanihiin . mergejliin uran bvtelch hvn shde naad hvn chini