Монгол уулчид дэлхийн 5 дахь ноён оргил Макалуг зорихоор бэлтгэл хангаж байна.
Далайн түвшнээс дээш 8463 м өндөрт орших Макалу оргилд монгол хүн өмнө нь авирч байгаагүй юм.
Энэхүү түүхэн авиралтыг А.Баттогтох, Б.Гантулга нарын уулчид бүтээхээр зориг шулууджээ.
А.Баттогтох авиралтынхаа талаар "Энэ жил Дэлхийн дээвэр Эверест, Макалу гэсэн оргилуудад авиралт хийнэ. Надтай зэрэг авиралт хийх уулчин “Хайрхан” аялагч клубын Спортын мастер Б.Гантулга. Б.Гантулга маань Дэлхийн дээвэр Эверестэд авирна. Миний авиралт хийх Непал улсын Макалу оргил нь Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшинөөс дээш 8463 м өндөр оргил. Гималайн нурууны салбар уул. Авиралт хийхэд нилээд хэцүү гэж хэлж болно. Энд өмнө нь монгол уулчин гарч байгаагүй болохоор миний хувьд анхны монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилго тавьсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Та бүхэн монгол залуусын эр зориг, тууштай зорилгыг дэмжин хандив өргөөрэй.
Сэтгэгдэл ( 0 )