Хошин урлагийн “Маск” продакшины жүжигчин Д.Дэлгэрсайханы охин өвдөж, эмчилгээний зардал бүрдүүлэхийн тулд хөдөө орон нутагт тоглолт хийж яваа талаар мэдээлэл тархсан. Ингэхдээ хамтлагийнх нь гол жүжигчид болох Ж.Мөнхсайхан П.Эрдэнэзаан М.Баярмагнай нар яваагүйгүйгээс гадна П.Эрдэнэзаан өөрийн цахим хаягаараа дамжуулан “Цар тахлын хуультай холбоотой одоохондоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа” гэдэг тайлбарыг нийгмийн сүлжээнд бичсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм.
Тэгвэл уг асуудлаар жүжигчин Д.Дэлгэрсайхантай холбогдож тодрууллаа.
Тэрбээр “Бидэнд хамгийн ихээр тусалж байгаа хүмүүс бол “Маск” продакшны хамт олон. Хамтлагийн залуу жүжигчдийг хамт тоглолтоор явуулсан. Орон нутагт тоглохдоо “Маск” продакшн гэдэг брендийг аваад яваарай гэсэн нь хамгийн том дэмжлэг. Бид байнга хоорондоо холбоотой байгаа. Одоогоор охины минь бие дээрдэж, эдгэж байна. Тиймээс орон нутаг дахь тоглолтоо удахгүй дуусгана. Бид хэн нэгнээс зүгээр мөнгө гуйхыг хүсээгүй.
Өөрт байгаа боломжоороо хамтлагийнхаа дэмжлэгийг аваад тоглолтоо хийгээд охиныхоо эмчилгээний зардалд зориулахыг зорьсон. Энэ мэдээлэл нийгмийн сүлжээнд гарснаар “Хандив өгье” гэж маш олон хүн холбогдож, дансны дугаар асууж байна. Бид хүнээс зүгээр л хандив авах шаардлагагүй. Хэрвээ охины маань эрүүл мэнд хүндэрч, магадгүй гадагшаа эмчилгээнд явах шаардлага тулгарвал ганцхан “Маск” продакшн төдийгүй Монголын хошин урлагийн бүх л жүжигчид нэгдэнэ гэдгийг хэлмээр байна. Хамтлагийг буруугаар ойлгуулах ташаа мэдээлэл бүү түгээгээрэй гэж хүсэх байна” гэх тайлбарыг өглөө.
Бэлтгэсэн: Н.Еркегүль
Сэтгэгдэл ( 5 )
мал минь чи хүний ярьж байгааг ойлгодоггүй юм уу?
харин твиттерт хогийн юмнууд буруу ойлголт өгөх юм бичээд бна
Маскын 3 зөнөг угаасаа харамч шээснүүд шд
Hundelj yavdag saihan jujigchindee ohin ni hurdan edgerehiin olziitei yerooliig devshuulye. Eruul enh, eleg buten saihan amidarch yavaarai. Mundag jujigchin shu.
Учрыг нь мэдэхгүй байж найзуудыг хооронд муудалцуулахаа больмоор юмаа. Энэ хүмүүс. Хамт яваагүй ч туслаж тэмжих л байлгүй дээ.