Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Уранцэцэг энэ оны эхээр жүдо бөхөөс зодог тайлж буйгаа зарласан билээ. Бөхийн карьертаа цэг тавьснаа зарлахын зэрэгцээ үргэлжлүүлэн тулааны спортоор хичээллэх болсноо тэрээр спорт сонирхогчдад дуулгасан юм.
Тэгвэл оны эхнээс тулааны спортын бэлтгэл, сургуулилтаа эхлүүлсэн М.Уранцэцэг баатар холбогдох гэрээ хэлцэл хийж, мэргэжлийн өндөр түвшний бэлтгэл хангахаар өнөөдөр (2022.03.24) гэр бүлийн хамт АНУ-ыг зорилоо.
Тэрээр нөхөр болон дасгалжуулагч Б.Содгэрэлийн хамт АНУ явж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа анхны тулаанаа товлох тухай ч яригдаж байгаа аж.
М.Уранцэцэг гавьяат жүдо бөхөөс зодог тайлах шийдвэр гаргахдаа "16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая” хэмээн хэлж байв.
Түүний жүдо бөхийн амжилтууд
Сэтгэгдэл ( 6 )
за ёстой нөгөө юу сайхан дур сайхан гэдэг л энэ байх, чадаж байвал болж л байна ш дээ, угаасаа тэр олон жил барилдах ноцолдохоос өөр юм хийгээгүй хүн өөр яах ч билээ дээ
Эмэгтэй хүн зодолдож яах гэсэн юм бэ
Эмэгтэй хүн зодолдож яах гэсэн юм бэ.
д.сумьяабазар шиг юм болох нь дээ.
Залуучуудад алуулах нь дээ.
Супер