Азийн АШТ-д хүч үзэх сонгомол бөхийн баг тодорлоо

2022 оны 03 сарын 24

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болно.

Тус тэмцээнд оролцох чөлөөт бөхийн баг тамирчдаа нэгдүгээр сарын дундуур “Сорилго” тэмцээнээр сонгосон билээ. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд оролцох бөхчүүдээ өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн зааланд сонгов. Азийн аваргын сонгомол бөхийн төрөлд дагнан бэлтгэгдэж буй 23 хүртэлх насны Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Даваабанди, хүрэл медальт ОУХМ Г.Ханбүргэд нар шууд оролцох бол үлдсэн жингүүдэд сорил барилдаан хийж сонгосон юм.

Сонгомол бөхийн багийг тамирчдыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Бямбаренчингийн Баяраа бэлтгэл сургуулилтыг гардан удирдаж оролцуулна.

Азийн аваргад оролцох сонгомол бөхийн баг:

 
55 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди (Алдар)
60 кг: Цэвээнравдангийн Балжинням (Алдар)
63 кг: Дамжин Балжинням (Алдартан)
67 кг: Баттулгын Нямдорж (Харгант цамхаг)
72 кг: Ганхуягийн Ханбүргэд (Алдар)
77 кг: Олонбаярын Сүлдхүү (Хасу-Мегастарс)
82 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)
87 кг: Лутбаярын Батбаяр (Женко)
97 кг: Цогтбаярын Мөнхбаяр (Спортын төв сургууль)
130 кг: Доржхандын Хүдэрбулга (Сүлд)

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.223) 2022 оны 03 сарын 24

Бүх төрөлд ор гэдэг бөйхаа. Манайхан л хөгжүүлэхгүй хаясан болохоос чадна ш дээ

0  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 03 сарын 24

50-60 жил чөлөөт гэж гүйсэн одоо ч чадсан юм байхгүй шал арчсаар байхад огт барилддаггүй шахуу сонгомол энэ тэр бол илүү дээ, угаасаа шал арчаад дуусна

0  |  0
Top