Монголын Үндэсний Олимп хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр сагсан бөмбөгийн гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.
Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.
Ц.Цэвэрбал амьдралынхаа 50 жилийг сагсан бөмбөгт зориулсан бөгөөд 1994 оноос хойш өнөөг хүртэл дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
erliizbal