ӨНӨӨДӨР: "Монголын шилдэг нийтлэл №66" номын нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.25)


9:00 цагт Яармагт байрладаг НЗДТГ-ын шинэ байранд “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Хот, хөдөөгийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг болно.

9:00 цагт МҮХАҮТ-нд "Монгол-Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” бизнес хэлэлцүүлэг болно.

9:00 цагт Сүхбаатарын талбайд Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Ш.Баттөр иргэн Ч.Мөнхбаярыг суллахыг шаардаж, хугацаагүй суулт зарлана.

10:00 цагт ХӨСҮТ-д 2021-2022 онд тус төвд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын нээлт болно. Утас: 93116060

13:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Монголын шилдэг нийтлэл №66" номын нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top