БНАСАУ-ын туршсан шинэ пуужин АНУ-д хүрэх чадвартай

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

БНАСАУ-ын энэ сарын 24-нд хөөргөсөн тив хоорондын баллистик пуужин АНУ-ын газар нутгийн аль ч цэгт хүрэх чадвартай гэж Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.

Энэ талаар Токиод болсон хэвлэлийн хурал дээр Японы Батлан хамгаалахын сайд Нобүо Киши мэдэгдээд “Тооцооллоор уг пуужин байлдааны хошууных нь жингээс хамаарч 15 мянган км зайг туулах чадвартай нь тогтоогдсон. Пуужин радиусаараа АНУ-ын бүх газар нутагт хүрэх чадвартай” гэжээ.

Хойд Солонгосын эрх баригчид гуравдугаар сарын 24-нд “Хвасон-1” тив хоорондын баллистик пуужин туршсан гэдгээ баталсан байна.

Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр пуужин 70 орчим минут нисэж, 1.1 мянган км орчим зайг туулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top