Баянзүрх дүүргийн 26-р хорооноос "Зогсоол" хэсэгчилсэн арга хэмжээ эхлүүлж байна. Тус хорооны нийт СӨХ-ны "ХАВРЫН ЗӨВЛӨГӨӨН"-өөр /2022.03.23/ зогсоолын асуудлыг хэлэлцлээ.
26 дугаар хороонд нэг өрх 2-3 автомашинтай байгаа бөгөөд зогсоол нэн хүнд байна. Мөн машины оршуулгын газар бий болсон, ростер буюу 14/14 -өөр орон нутагт ажилладаг хүмүүс аюулгүй байдлыг нь ашиглан автомашинаа тавьж орхиод 14 хоногийн дараа ирж авдаг, зарим хотхоныг барьсан компани хашаагаа чөлөөлж зогсоол хийгээгүй зэрэг асуудал байна.
Тиймээс зогсоол хэсэгчилсэн арга хэмжээг хорооны цагдаагийн хэсэгтэй хамтран зохион байгуулахаар боллоо.
"Зогсоол" хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд сараас дээш хугацаагаар хөдөлгөөнгүй зогссон автомашины эзэн холбогдогчийг олж тодруулж үзлэг хийн, чөлөөлөх шаардлага тавих юм.
Яг одоо 13 хотхонд 38 машины эзэн холбогдогчийг олж, тогтоохоор ажиллаж байна.
Иргэд та бүхэн өөрийн хороо хотхонд орхигдсон машинуудыг хороондоо мэдээлж, хамтран ажиллахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 3 )
mash zuv
Авто мэгний музей юу
Demjij bna