Энэтхэгийн олимп, ДАШТ-ий медальтнууд Улаанбаатарт ирнэ

2022 оны 03 сарын 25

Энэтхэгийн олимп, ДАШТ-ий медальтнууд Улаанбаатарт ирнэ гэдгийг Монголын Чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, “Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медальт Рави Кумар, хүрэл медальт Бажранг Пуния, “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт Деепак Пуния гэсэн Энэтхэгийн шилдэг эрэгтэй бөхчүүд ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатарт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ.

Энэтхэг улсын бөхийн холбоо тэдэнд давуу эрх олгож улсын аварга болсон бөхтэй халз барилдуулж ялсан нь Азийн аваргад оролцох байсан юм. Тэгвэл халз барилдаан өчигдөр болж 57 кг-д Рави Кумар Аман Харианаг цэвэр, 65 кг-д Бажранг Пуния Рохитыг 4:2-оор, 86 кг-д Деепак Пунья Винод Кумарыг 6:0-ээр тус тус ялав.

Бусад жинд Мангал (61 кг) , Навеен (70 кг), Яаш Тушир (74 кг), Балиан Гоурав (79 кг), Вики Чанар (92 кг), Сатюварт Кадиан (97 кг), Анируд Гулиа (125 кг) тус тус Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(139.5.217.121) 2022 оны 03 сарын 26

Энэтхэгчүүдэд амжилт хүсьэ.Ази тивийн аварга маш сайхан тэмцээн болно. Олон сайн тамирчид ирж шударга өрсөлдөцгөөж хэн сайн нь ялах болтугай. Манай Чөлөөт бөхийн холбоо хөгжөөн дэмжигчиддээ тэмцээний тухай мэдээллээ сайн,тогтмол өгч байгаарай,спортын унтаа сэтгүүлчдээ сэрээнэ үү

0  |  0
Зочин(192.82.71.32) 2022 оны 03 сарын 25

Мундаг энэтхэгууд байна, манай шалны алчууруудаар тоглоод хаячих биз дээ

0  |  0
Top