ДАРХАН-УУЛ: Цэцэрлэгүүдийн каринтинийг цуцаллаа

2022 оны 03 сарын 25

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос 0-5 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний өвчлөл буурсан тул Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Мэргэжлийн хяналтын газрын санал, дүгнэлтийг үндэслэн 2022 оны гуравдугаар сарын 28-ны Даваа гарагаас цэцэрлэгүүдийн хөл хориог цуцаллаа.

Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг каринтинлах үед Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт өдөрт 147 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 88 болж 60 хувиар буурсан байна. Тэр дундаа 2-4 настай хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 30 хувиар буурчээ.

Амбулторын үзлэг ч 2 дахин буурсан байна. Харин 5-11 насны хүүхдүүдийн өвчлөл 20 хувиар өссөн байна.

Гарсан шийдвэртэй холбогдуулан “СӨБ-д хамрагдаж буй хүүхдүүдийн дархлааг сэргээх сарын аян”-г хэрэгжүүлэх, хүүхдүүдэд халуун аарц, чацаргана зэрэг амин дэмээр баялаг, шим тэжээлтэй хоол хүнс өгөх, өдрийн хоолны цэсээ баяжуулах  үүргийг цэцэрлэгийн эрхлэгч нарт өглөө.

Хэдийгээр ханиад томууны дэгдэлт буурч байгаа ч эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүддээ тогтмол хяналт тавьж гарын ариун цэврийг сахиулах, маск зүүлгэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top