Бөхчүүд маргааш "Бөхийн салбар хороо"-ны удирдлагатай уулзана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 03 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны удирдлагуудтай уулзах үеэр Бөхийн салбар хорооны дарга, гишүүдтэй бөхчүүдийг уулзуулах чиглэлийг Монгол Улсын Шадар сайдад өгсөн.

Энэхүү чиглэлийн дагуу Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригт болон комисын нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзах уулзалт 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 17:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яаманд болно.

Бөхчүүд, дэвжээдийн төлөөлөл уулзалтад хүрэлцэн очиж мэдээлэл аван, санал хүргүүлэх боломжтой аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.25) 2022 оны 03 сарын 27

Бех хэруул тэмцэлгуй байна гэж тесеелегдехгуй л байна даа, бахь байдгаараа хэрэлсээр л байх биз

0  |  0
Top