ӨНӨӨДӨР: “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.28)


9:00 цагт МҮХАҮТ-д Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл болон техникийн боловсрол сэдэвт хэлэлцүүлэг болно.

9:00 цагт ГЕГ-т “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы Боомтын сэргэлт хэлэлцүүлэг болно.

9:00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болно. Утас: 99763656, 99064098

9:30 цагт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан мэдээллийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан үүсгэсэн маргааныг хэлэлцэнэ.

12:00 цагт АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ. 

15:00 цагт МҮХАҮТ-д Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулах хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top