Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг АТГ-аас шалгаж байна

2022 оны 03 сарын 28


Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Өчигдөр буюу энэ сарын 27-ны өглөө тус үйлдвэрийн бичиг баримтуудыг АТГ-т хүлээлгэн өгсөн байна. Бүхээгтэй ачааны машинаар авч ирсэн бичиг баримтуудыг АТГ-ын байцаагч н.Мөнхболд хүлээн авчээ. Төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалт, экспорт, гангийн үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2014 онд мененежментийн хувьчлалаар “Кью Эс Си” ХХК авсан байдаг.

Тиймээс энэ удаагийн шалгалтад 2014 оноос өнөөдрийг хүртэлх компанийн бичиг баримтуудыг хамруулж байгаа аж. Мөн АТГ-аас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Төмөртэйн уурхайн бичиг баримтуудыг ч мөн лацдан битүүмжилсэн байна.

“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байна. Улмаар нэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүх тус компанийг үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж, 200 гаруй тэрбум төгрөгийг Хөгжлийн Банканд төлүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(66.181.161.120) 2022 оны 03 сарын 28

Зөв.

0  |  0
Зоч(64.119.19.218) 2022 оны 03 сарын 28

Арматур асуудалгуй хийдэг байсандаа санаж байгаа бол!!!одоо юу хийдгийг нь мэдэх олон байна уу??? Нэр дээр нь байдаг уурхай ордыг л авах зорилго гол нь байсан бололтой!!! Монголын эсрэг ажиллагаа хийдэг том мафи байнадаа!!

1  |  0
Зочин(139.5.217.207) 2022 оны 03 сарын 28

Сахал новш яахаар Монголын ард түмний бүтээн байгуулсан үйлдвэрийг хувьдаа луйвардан авах ёстой юм. Төр хөрөнгөө буцаан авах ёстой. Дарханы Төмсөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн ордыг буцаан авч, өрөө төлүүлэх ёстой. Сахалд нэг сум зоочих. Чадахгүй бол би зоогоод өгье.

2  |  0
Top