ЦЭЦ: Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хаалттай хэлэлцэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.03.28/ хуралдаж байна.

Их суудлын хуралдаанаар иргэн Т-гийн гомдлоор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байгаа юм. 

Талууд хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч хүлээж аваагүй, хаалттай үргэлжилж байна. 

Хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго даргалж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top