Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.03.28/ хуралдлаа. Их суудлын хуралдаанаар иргэн Т-гийн гомдлоор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн юм.
Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар иргэн Т-гийн гомдлыг хэлэлцэж, маргааны шинж агуулаагүй үндэслэлгүй гэж үзжээ. Ингэснээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ.
Талууд хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч хүлээж аваагүй, хаалттай явуулсан бөгөөд хуралдааныг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго даргаллаа.
Сэтгэгдэл ( 1 )
66 настай Чинбат өвгөн одоо өргөдлөө өгөөд тэтгэвэрт хурдан гар