Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны VIII чуулган өчигдөр (2022.03.28) болсон. Хурлаар МҮОХ-ны сонгуульт хугацааны тайланг хэлэлцэж, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөл, Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгууль явуулсан билээ.
Шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл өчигдөр орой анхны хуралдаанаа хийж, хурлаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болсон байна. Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд МҮОХ-ны геснекээр томилогдож байсан билээ.
Ерөнхийлөгч
МҮОХ-ны Ерөнхийлөгчид Батболдын Баттүшиг, Халтмаагийн Баттулга, Энэбишийн Мөнх-Очир нар өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ тасанаар өрсөлдөөн Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын хооронд өрнөж, сонгуулийн дүнгээр Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон (Саналын харьцаа: 151-12)
Тэргүүн дэд ерөнхийлөгч
Дэд ерөнхийлөгч
Гүйцэтгэх зөвлөл
МҮОХ-ны VIII чуулганаар Гүйцэтгэх зөвлөлийн зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв.
Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов.
Ерөнхий нарийн бичгийн дарга
Сэтгэгдэл ( 0 )