ОХУ болон Монгол Улсын иргэд харилцан зорчих талаар Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэл ирээгүй байгаа ба мэдэгдэл ирэх хүртэл тус улсад зорчих боломжгүйг гадаад харилцааны яамнаас анхаарууллаа.
Тодруулбал, Өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байгаа. Тиймээс хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгдэх хүртэл тус улсад зорчих боломжгүй хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )