УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна.
Сонсголд оролцогчид холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч эхэллээ.
Энэ үеэр ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Дөрвөн төрлийн хариуцлага байна гэж харж байна. Нэгт, хуулийн хариуцлага. Хоёрт, улс төрийн хариуцлага, Гуравт, ёс зүйн хариуцлага. Дөрөвт, санхүүгийн хариуцлага. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн болон гишүүнээр ажиллаж байсан хэн хэнээс мэдүүлэг авсан бэ. Тэр Х.Баттулга, "Сахал" Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан уу. Ямар нэгэн дарамт шахалт байна уу. Тодорхой хариулт өгмөөр байна" гэлээ.
Үүнд, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Хурал удирдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан бичиг ирүүлсэн. Намайг оролцон уу гэж нэр заагаагүй. Энэ сонсгол хэлэлцэх үед хуулийн байгууллагыг дуудсан болохоор хүндэтгэн хүлээж авна. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа гэдэг нь тодорхой хэргээр яллагдаад, яллагдагчаар татагдсан нөхцөлд явагддаг. Энэ бол 12 хэрэг байна. Харин 29 хэрэг дээр нотлох үйл ажиллагаа явагдаж байна. Ямар ч хүн дээр ялгамжтай хандахгүй. Улс төрийн нөлөөлөл байхгүй, байх ч ёсгүй" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Mongoliin gol tom 2 nam ene olon jil hulgaichidtaigaa ter bvr hel.Mongolchuud hylgaich tonuulchindaa erunhii said erunhiilugch saidiin alban tushaald ajiluuldag sestemtei boljee.Mash olon jil eelchilen tonoj bna.Bvr tur sohguuliin har hairtsagaar lyivardaj bulaaj avdag butsartai 2 namiig tatan byylgah heregtei.Ard tvmenees sanal huraaj tatan buulgah heregtei.
Тийм шүү, ямарч нөлөөлөл байх ёсгүй.