УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.
Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж явуулж байна.
Сонсголд оролцогчид холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч эхэллээ.
Энэ үеэр ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Дөрвөн төрлийн хариуцлага байна гэж харж байна. Нэгт, хуулийн хариуцлага. Хоёрт, улс төрийн хариуцлага, Гуравт, ёс зүйн хариуцлага. Дөрөвт, санхүүгийн хариуцлага. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн болон гишүүнээр ажиллаж байсан хэн хэнээс мэдүүлэг авсан бэ. Тэр Х.Баттулга, "Сахал" Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан уу. Ямар нэгэн дарамт шахалт байна уу. Тодорхой хариулт өгмөөр байна" гэлээ.
Үүнд, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Хурал удирдаж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан бичиг ирүүлсэн. Намайг оролцон уу гэж нэр заагаагүй. Энэ сонсгол хэлэлцэх үед хуулийн байгууллагыг дуудсан болохоор хүндэтгэн хүлээж авна. Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 29 хэрэг, мөрдөн байцаалтын 12 хэрэг явж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа гэдэг нь тодорхой хэргээр яллагдаад, яллагдагчаар татагдсан нөхцөлд явагддаг. Энэ бол 12 хэрэг байна. Харин 29 хэрэг дээр нотлох үйл ажиллагаа явагдаж байна. Ямар ч хүн дээр ялгамжтай хандахгүй. Улс төрийн нөлөөлөл байхгүй, байх ч ёсгүй" гэх тайлбарыг өглөө.
Тэгвэл АТГ-ын дарга З.Дашдаваа "Одоогоор УИХ-ын гишүүд болон нэр дурдсан хүмүүсийг байцаагаагүй байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Манай АТГ-ын дарга нар гэж сульдаатай дорой юмнууд байхюм. Өмнөх дарга Энхжаргал нь өөрөө шоронгийн гэмт хэрэгтэн С.Баярыг шоронгоос авчирч, өрөөдөө хоол цайгаар дайлж архи ууж байсан. гэмт хэрэгтэй тэмцэх гэж татвартөлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа дарга нар өөрсдөө гэмт хэрэгтнүүдтэйгээ наз нөхөд болчихсон, гараас нь үр дүн гардаггүй, авилгал улам л өсөөд байдаг. Энэ Дашдаваа бас мангар ч юм шиг царайлчихаад ганц УИХ гишүүн байцааж чадахгүй хулчгар. Тэр ерөнхий прокурор нь ч бас хулчийгаад доод албан тушаалтнууддаа бүгдийг тохож өөрсдөө хамаагүй мэт байх юм. Суудлаа чаддаг хүнд өг.
Байцаагаач ээ ажлаа хийгээч эээ зээлийг нь төлүүлээч эээ
Хөгжлийн банкны ТУЗ-ийн Сангийн яам томилдог. Иймд Сангийн сайд асан Хотгор шанагын хулгайч Ч.Хүрэлбаатарыг хамгийн түрүүнд шалгах ёстой.
иргэдээ ялгаварлаг тэнэг төр. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг хуультай болох, халдашгүй дархан эррхийг нь цуцлах, төсөв мөнгө хувиарладагаа болих хэрэгтэй. Гишүүн болоод л тархин дээр шээж бааж, даварлыг авах юм. Хууль санаачлаад 20 сая төг шагнал авдаг ч гэх шиг. Энэ бүгдийг болих цаг нь болсон. Идэж уух зорилгоор гишүүн болдог нь ч нууц биш.