Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө /2022.03.28/ хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 25 настай, эрэгтэй Ү нь биедээ олон тооны хутганы шархтай нас барсан байдалтай олджээ.
Харин гэмт этгээдийг эрэн сурвалжилж, үүрийн 04:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна. Гэмт этгээд нь 30 настай, эрэгтэй Т бөгөөд тухайн үед хохирогчтой архидан согтуурч, маргалдсаны улмаас амь насыг нь хөнөөсөн болох нь тогтоогджээ.
Тэдэнтэй хамт 23-31 насны хоёр эмэгтэй хамт байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар их хүн амины хэрэг гарч бна вэ ядуурал ажилгүйдэл боловсроогүй бгаагаас хүмүүс зэрлэгшиж бүдүүлэг аймаар болж бна .