ӨНӨӨДӨР: Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, мэдээлэл хүргэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.03.30)


9:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Сургалтын танхим Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан “Эрүүл мэндийн сэдвээр бичих нь” сургалт зохион байгуулна. Утас: 99106580, 88023206

11:00 цагт Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэн гарсантай холбоотойгоор хоорондоо зөрчилтэй зүйл заалтыг буруугаар ашиглан иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагааг зогсоосон талаар холбогдох албаныхан "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлнэ.

11:30 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Б.Хишигбаатар, шүүгч А.Энхтөр нар албан тушаалаа урвуулан ашиглаж давуу байдал хууль бусаар олгосон талаар иргэн Б.Батдэлгэр "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж, цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top