ГХЯ: Монгол-Оросын хилийн боомтын зорчих хөдөлгөөнийг нээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Оросын Холбооны Улсын Засгийн газар 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр №656 тогтоол баталж, Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд "Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 11.00 цагт №36/ко ноот бичгээр мэдэгдсэн тул энэ өдрийн 12.00 цагаас эхэлж хоёр улсын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих нөхцөл бүрдэж буйг үүгээр мэдээлж байна.

ОХУ-д зорчих Монгол Улсын иргэд 48 цагийн дотор хийлгэсэн PCR-ын шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрүүлэх талаар ОХУ-ын ЭСЯ-наас мэдэгдсэн болно" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top