Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ээлжит "Их Эе"-ийн хурал 2022 оны дөрөвдүгээр сарын 9-нд "Монгол бөхийн өргөө"-нд 11:00 цагаас болохоор товлогдлоо.
Хуралд МҮБХ-ны дүрэмд зааснаар 256 төлөөлөгч оролцоно. Тодруулбал,
1. МҮБХ-ны дүрэмд зааснаар улсын аварга, арслан, гарди, заан цолтнууд болон сонгуульт хугацааны тэргүүлэгчид шууд оролцоно. Үүнд:
2. МҮБХ-ны дүрэмд зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан, зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна. Үүнд:
3. МҮБХ-ны дүрэмд зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна.
4. МҮБХ-ны дүрэмд зааснаар Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас
5. МҮБХ-ны дүрэмд зааснаар "Их Эе"-ийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүн итгэмжлэлээр оруулахгүй.
6. МҮБХ-ны ээлжит "Их Эе"-д аймгуудын бөхийн холбоод, аймгуудын бөхийн төлөөллүүд оролцох төлөөлөгчдийн нэрсийг цахим болон танхимын хурлаа хийн 2022 оны дөрөвдүгээр сарын 04-ний дотор яаралтай ирүүлнэ үү.
7. Төлөөлөгчдийн нэрс, анкет, хуралдсан хурлын протокол, тэмдэглэлээ ирүүлж амжаагүй аймгуудын төлөөлөгчдийн оронд бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн баг, засуул, хөлийн цэц, тайлбарлагчдын төлөөллийг нэмж хуралд оролцуулах болно.
8. Жаяг дэгийн багийнхан 2022 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр 17:00 цагаас "Монгол бөхийн өргөө"-нд тус тусын хурлыг хийн төлөөлөгчөө сонгоно.
Ээлжит "Их Эе" хуралд аймгуудын бөхийн холбоод цахимаар бус өөрийн биеэр оролцох ёстой аж. Мөн Улсын харцага (мөн начин) цолтонгүй аймаг, хот начин, аймгийн цолтны төлөөллөө заасан тоонд хүргэн оруулж болно гэж заажээ.
Эх сурвалж: МҮБХ
Сэтгэгдэл ( 2 )
Далан давхарт уу
их эе нь их хэрүүл болчихгүй л бол яах вэ дээ