Фото | Урлагийн ГЭРЭЛТ МОРЬД

2022 оны 04 сарын 01

 

Хар бараан нийгэмд өнгө нэмж, гэрэл түгээдэг урлагийн салбарын томоохон байгууллага болох Монголын урлагийн зөвлөл байгуулагдаад 20 жилийг ардаа үджээ. Ихийг хийж, бүтээх зорилготой эрч хүчтэй залуусыг дэмжиж,  хүсэл мөрөөдлийн тэнгэртээ дүүлэн нисэх далавч нь болж буй энэ байгууллагатай 7500 орчим хүн амьдралаа холбосон юм.  

Монголын урлагийн зөвлөлийн 20 жилийн ойн үдэшлэг өчигдөр (2022.04.01) боллоо. Энэ үеэр урлагийн зөвлөлийг байгуулахад хувь нэмрээ оруулсан уран бүтээлчид болон тус байгууллагын дэмжлэгтэйгээр зорилгодоо хүрсэн олон залуус оролцож,  өнгөрснөө дурсан ирээдүйгээ ярилцаж нэгэн үдшийг баяр баясал дүүрэн өнгөрүүллээ. Энэхүү үдшийн онцлох нэгэн сонирхолтой зүйл нь  ГЭРЭЛТ МОРЬ-ний эзэн болсон найман уран бүтээлч байсан юм.  

 Ингээд Монголын Урлагийн Зөвлөлийн 20 жилийн ойн баярт зориулсан "ГЭРЭЛТ МОРЬД" мета үдшийн арга хэмжээний үеийн зургаас хүргэе.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top