Эмэгтэй офицероо удаа дараа хүчирхийлсэн гэмт хэрэгт буруутгагдаад байгаа тэнгисийн цэргийн ахмадын хэргийг хэрэгсэхгүй болгоод байсан. Уг хэргийг БНСУ-ын дээд шүүх өнгөрөгч пүрэв гарагт цэргийн дээд шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Анхан шатны шүүхээс түүнд найман жил хорих ял оногдуулсан ч цэргийн давж заалдах шатны шүүхээс хүчирхийлэл болон заналхийллийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэх үндэслэлээр гэм буруугүйд тооцжээ.
Хохирогч бүсгүй 2010 онд ахлах дэслэгчийн албанд томилогдон очсон бөгөөд удаа дараа бэлгийн дарамтад өртөж, улмаар бие давхар болсон байна. Энэ тухайгаа ахмаддаа хэлэхэд түүнд албан хүчээр үр хөндөлт хийлгэж байсан аж.
Өмнө нь сэжигтэнд 10 жил ял оноосон ч Цэргийн давж заалдах шатны шүүх мөн л хэрэгсэхгүй болгож цагаатгасан удаатай. Харин энэ удаад уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хохирогч болон олон нийт шаардаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )