Автомашин дотор мансууруулах бодис хэрэглэж байсан иргэнийг саатуулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 02

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэргийг илрүүлжээ.

Тус цагдаагийн газарт өнгөрөгч долоо хоногт “Оргил худалдааны төвийн уулзвар дээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сэжиг бүхий хоёр залуу суугаад байна” гэх дуудлага ирүүлжээ.

Энэхүү дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт очих үед Баянзүрх дүүргийн иргэн 22 настай эрэгтэй Б гэгч нь мансуурсан байдалтай байжээ. Түүнээс биологийн дээж авч шинжлэхэд химийн гаралтай сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон аж. Дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.61) 2022 оны 04 сарын 06

Хэрэглэж байсныг шалгах яах вэ? Цаана зарж байгаа сүлжээг нь олж устга.

3  |  0
DR RUH(197.210.71.164) 2022 оны 04 сарын 05

Олон жил ядуу амьдарч байгаад нэг бөөрөө 460,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу?\nРаж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

3  |  8
Top